Рок хөгжмийн ертөнцийн домогт дуучин, Fleetwood Mac хамтлагийн гишүүн Стиви Никс поп од Тейлор Свифтийн хуримын ёслолд оролцохоор болжээ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, рок хөгжмийн нэрт төлөөлөгч тэрээр Свифтийн хуримын үйл ажиллагаа болох Мэдисон Скуэр Гарден цогцолбор луу явахад бэлэн байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээллээр, Стиви Никс зөвхөн хуримын зочин төдийгүй тухайн өдөр тайзан дээр гарч дуулах магадлалтай байгаа юм. Хэдийгээр албан ёсны баталгаа гараагүй ч рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч ийнхүү поп оддын хуримын үйл ажиллагаанд оролцож байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна.