Английн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Стинг (жинхэнэ нэр нь Гордон Мэтю Самнер) хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхгүй гэдгээ мэдэгдэж олны анхаарлыг татлаа. Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүүхдүүддээ өөрсдөө ажил хийж, амжилтанд хүрэх боломж олгохыг хүсч байгаагаа онцолжээ.

Стинг “Хүмүүст ажлын төлөө шаргуу хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэл төрүүлэх нь чухал. Хэрэв хүүхдүүд чинь амжилтанд хүрэхийг хүсч байвал өөрсдөө хүчин чармайлт гаргах ёстой” гэж хэлсэн байна. Түүний хувьд хүүхдүүддээ бэлэн мөнгө өгөх нь тэдний ирээдүйн хөгжилд саад учруулж, өөрсдийгөө дайчлах урам зоригийг нь бууруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Стингийн хувьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн замналаа бий болгосон бөгөөд The Police хамтлагийн гишүүнээр карьераа эхлүүлж, дараа нь соло уран бүтээлч болж дэлхий даяар алдаршсан юм. Тэрээр хөгжмийн карьерынхаа туршид 17 Грэмми шагнал хүртэж, дэлхий даяар 100 сая гаруй цомог борлуулсан байна.

Түүний энэхүү шийдвэр нь өөрийн хүчээр амжилтанд хүрэхийг эрмэлздэг залуу үед урам зориг өгч, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах чухал мессеж болж байна.