АНУ-ын Кентакки мужид сураггүй алга болсон 19 настай Марли Кинни-г эрэн хайх ажиллагаа эмгэнэлтэйгээр өндөрлөсөн талаар TMZ мэдээллээ.
Кентакки мужийн Загас, ан амьтны нөөцийн газрын албаныхны мэдээлснээр, ням гарагийн үдээс хойш Киннигийн цогцсыг олсон байна. Түүнийг олохын тулд хийсэн эрчимтэй эрэл хайгуул ийнхүү харамсалтайгаар дуусч байгаа юм.