Жүжигчин Сэм Рид цус сорогч Лестатын дүрээрээ дахин тайзнаа гарч, дүр дотроосоо дуу хөгжмөө үзэгчдэд хүргэсэн тусгай тоглолтыг дэлгэцнээ цацах гэж байна. «The Vampire Lestat: One Night Only LIVE» нэртэй энэхүү концерт нь тус бүтээлийн гуравдугаар улирлын тоглолтод зориулагдсан бөгөөд хөгжмийн зохиолч Даниел Хартын зохиосон зургаан шинэ дууг багтаажээ.

Энэхүү тоглолтын бичлэгийг өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд Нью-Йорк хотын Beacon Theatre театрт үзэгчдээр дүүрэн танхимд хийсэн байна. Үдшийн эхэнд цувралын эхний ангийг урьдчилан үзүүлсний дараа Сэм Рид Лестатын дүрээр тайзан дээр гарч, амьдаар дуулж үзүүлжээ.

Концертын бүрэн бичлэгийг наймдугаар сарын 23-ны ням гарагаас эхлэн зөвхөн AMC+ платформ болон уг үйлчилгээгээр дамжуулдаг DirecTV, Sling, Philo, Apple TV, Prime Video зэрэг сувгуудаар дамжуулан үзэх боломжтой юм. Шинэ хэрэглэгчдийн хувьд платформуудын үнэгүй туршилтын хугацааг (free trial) ашиглан үзэх боломж ч байж болзошгүй байна.