АНУ-ын TMZ агентлагийн олж авсан дүрс бичлэгээс харахад Тейлор Паркер байцаалтын үеэр уйлж, өөрийгөө «сайн хүн» хэмээн мэдэгдсэн байна. Уг бичлэгийг хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа авчээ.

Паркер нь Риган Симмонс-Хэнкокийг хөнөөж, түүний умайгаас Брэкслин нэртэй охиныг нь хулгайлсан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм. Байцаалтын үеэр тэрээр эхийн зөн совингийн талаар ярьж, өөрийгөө буруугүй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.