Дэлхийн алдарт поп од Тейлор Свифт болон кантри хөгжмийн уран бүтээлч Лэйни Уилсон нар Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келсигийн зохион байгуулсан "Tight End University" арга хэмжээний үеэр гэнэтийн тоглолт хийсэн байна.
Тус арга хэмжээ нь NFL буюу Америкийн хөлбөмбөгийн үндэсний лигийн тамирчдад зориулсан жил бүрийн цугларалт юм. Энэ үеэр Тейлор Свифт тайзан дээр гэнэт гарч ирэн, Лэйни Уилсонтой хамт "Love Story" дууг дуулжээ. Энэхүү үйл явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.