Дэлхийд алдартай дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Травис Келси нар хуримын өмнөх томоохон хандивын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэд нийт 26 сая долларын хандив өргөсөн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэхүү хандивын үр шимийг арав гаруй буяны байгууллага хүртэж байгаа бөгөөд тус байгууллагууд хосуудад талархал илэрхийлжээ. Тухайлбал, "New York Cares" байгууллагаас "Бидний эрхэм зорилгыг өөрсдийн хайрын түүхийн нэг хэсэг болгосонд баярлалаа" хэмээн онцолсон байна.

Хандив хүлээн авсан байгууллагууд "Kindness Never Goes Out of Style" буюу "Сэтгэлийн сайхан хэзээ ч хуучирдаггүй" хэмээн илэрхийлж, хосуудын энэхүү үйлдлийг өндрөөр үнэлжээ.