Дэлхийн поп хөгжмийн од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн лигийн тамирчин Травис Келси нарын хуримын ёслол ирэх долоо хоногт болох гэж байгаа талаар гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Олны анхаарлыг ихээр татаж буй энэхүү ёслолтой холбоотой шинэ мэдээлэл гарсан нь тэдний хуримын ажиллагаанд хөгжмийн салбарын хоёр алдартан оролцож, ая дуугаа өргөхөөр төлөвлөж байгаа явдал юм. Тейлор Свифт нь дэлхий даяар алдартай дуучин бөгөөд Травис Келси нь Америкийн хөлбөмбөгийн лигт тоглодог тамирчин гэдгээрээ олонд танигдсан билээ.

Тэдний хуримын ёслол болох гэж буй талаарх мэдээлэл нь шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.