Дэлхийн поп од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Травис Келси нарын хуримын баярын арга хэмжээ Нью-Йорк хотноо болох гэж байна. Энэхүү баярт зориулан Тейлор Свифтийн дотны найзууд Нью-Йоркийн гудамжинд үзэгдэж эхэлжээ.
Алдартнуудын мэдээллийн TMZ сайтад дурдсанаар, тэдний хамгийн дотны хүмүүс Нью-Йорк хотод загварлаг хувцаслалттайгаар хүрэлцэн ирсэн байна. Одоогоор зочид Мэдисон Сквер Гарден руу чиглэж байгаа нь харагджээ. Тейлор Свифт болон Травис Келси нарын хуримын энэхүү арга хэмжээ олны анхаарлыг ихэд татаж байна.