Дэлхийд алдартай поп хөгжмийн од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн лигийн (NFL) тамирчин Трэвис Келси нар гэрлэсэн тухай мэдээллийг New York Post сонины Page Six хэвлэл пүрэв гарагт онцоллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр, хосууд цөөн тооны ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд тангараг өргөсөн байна. Одоогоор тэдний хурим хэзээ, хаана болсон талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч Свифтийн хувийн онгоц саяхан Нэшвилл хотод байсан нь анхаарал татаж байна.
Үүний зэрэгцээ, Нью-Йорк хотын Мэдисон Скуэр Гарден цогцолборт болох төлөвтэй байгаа баярын арга хэмжээний бэлтгэл ажил эхэлсэн гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжууд энэхүү үдэшлэг өглөөний 04:00 цаг хүртэл үргэлжилж болзошгүйг дурджээ. Тейлор Свифтийн хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.