Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нар гэр бүл боллоо. Олон нийтийн анхаарлын төвд байдаг энэхүү хос долдугаар сарын 3-ны орой хуримын ёслолоо хийсэн байна.
Хосуудын хуримын ёслолыг алдарт жүжигчин, хошин урлагийн мастер Адам Сэндлер удирдан явуулжээ. Тейлор Свифт нь дэлхийд алдартай дуучин бол, Трэвис Келси нь Америкийн хөлбөмбөгийн лигийн тамирчин, Адам Сэндлер нь Холливудын нэрт жүжигчин гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлчид юм.
Хуримын ёслолтой холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна.