Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од, Америкийн дуучин Тейлор Свифт Дуу зохиогчдын алдрын танхимд (Songwriters Hall of Fame) ёслол төгөлдөр нэмэгдлээ. Тэрээр 36 насандаа энэхүү нэр хүндтэй жагсаалтад орсон хамгийн залуу эмэгтэй уран бүтээлч болж, түүхэн амжилт тогтоов.
Тейлор Свифт шагнал гардуулах ёслолын үеэр 21 минутын турш үг хэлэхдээ өөрийн уран бүтээлийн замнал, гэр бүлийнхнийхээ дэмжлэг, мөн өөрт нь нөлөөлсөн уран бүтээлчдийн талаар сэтгэл хөдөлгөм дурсамжуудыг хуваалцсан байна. Тэрээр үг хэлэх үеэрээ өөрийн шүтэн биширдэг уран бүтээлч Sombr-ийг онцлон дурдаж, алдартай "Yellowstone" цувралын ишлэлээс ашиглан үзэгчдийн анхаарлыг татжээ. Свифт үгээ дуусгахдаа гэр бүлийнхэндээ талархал илэрхийлж, нулимс дуслуулсан нь танхимд цугласан олонд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Түүнийг дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчидтэй, бие даан дууны үг, аяа зохиодог авьяаслаг уран бүтээлч гэдгийг хөгжмийн шүүмжлэгчид онцолдог. Энэхүү шагнал нь түүнийг зөвхөн дуучин төдийгүй үеийнхээ хамгийн шилдэг дуу зохиогчдын нэг болохыг дахин нотолж байна.
Дуу зохиогчдын алдрын танхим нь хөгжмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг алдаршуулдаг байгууллага бөгөөд Свифтийн энэ амжилт нь түүний карьер дахь бас нэгэн томоохон оргил үе болж байна.