Дэлхийн алдарт поп од, дуучин Тейлор Свифтийн Род-Айленд муж улсад байрлах эдлэнд Тусгаар тогтнолын баярын үеэр сонирхолтой үйл явдал болжээ.

TMZ агентлагийн мэдээлснээр, долдугаар сарын 4-ний шөнө дуучны харштай зэргэлдээ тэнгэрт олон өнгийн салют буудаж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн байна. Энэ үеэр Тейлор Свифтийн эдлэнд гэрэл асч байсан бөгөөд тухайн үед байшинд хэн нэгэн байсан бололтой дүр зураг ажиглагджээ.

Тус агентлаг баярын өдөр авсан дүрс бичлэгийг олж авсан бөгөөд бичлэгт тэнгэрт дэлбэрэх өнгөлөг салютууд болон дуучны эдлэнгийн орчин тод харагдаж байна.