Нарны эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгч Sunrun компанийн хувьцааны ханш зах зээл дээр өсөлттэй байна. Энэхүү өсөлт нь тус компани цахилгаан автомашин болон эрчим хүчний технологийн Тесла (Tesla) компанитай шинэ гэрээ байгуулсантай холбоотой гэж MarketWatch мэдээллээ.

Sunrun нь гэр ахуйн зориулалттай батарей хадгалах системээр мэргэшсэн компани юм. Харин Тесла нь автомашинаас гадна эрчим хүч хадгалах технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг билээ.

Хоёр компанийн хамтын ажиллагааны гол зорилго нь хиймэл оюун ухаан буюу AI-ийн дата төвүүдийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах явдал юм. Дата төвүүд нь асар их хэмжээний эрчим хүч шаарддаг тул ийнхүү нарны эрчим хүч болон батарей хадгалах шийдлүүдийг ашиглах нь чухал алхам болж байна.