Америкийн Billboard хөгжмийн чартуудыг гаргадаг Billboard сэтгүүл сар бүр “Latin Artists on the Rise” буюу “Өсөн дэвжиж буй Латин уран бүтээлчид”-ийг танилцуулдаг билээ. Энэ сарын онцлох хамтлагаар Hermanos Espinoza шалгарсан байна.

Hermanos Espinoza гэхээр “Эспиноза ах дүүс” гэсэн утгатай. Тэд Техас мужийн МакАллен хотод өсөж торнисон бөгөөд эхэндээ аяга таваг угаагчаар ажиллаж байсан гэнэ. Гэвч тэдний хувь заяа өөрчлөгдөж, өдгөө norteño хэмээх Мексикийн уламжлалт хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвиж, Billboard-ын од болоод байна. Norteño хөгжим нь ихэвчлэн аккордеон болон басс гитар хөгжмийн зэмсгүүдийг ашигладаг.

Hamтлагийнхан өөрсдийнхөө хөгжмийн тухай ярихдаа “Бид үнэнийг дуулах дуртай” гэж хэлсэн нь тэдний уран бүтээл гэр бүл, итгэл үнэмшил болон Мексик-Америкийн хилийн бүс нутгийн амьдралыг хэрхэн тусгаж байгааг харуулж байна. Тэдний амжилт нь хөдөлмөрч залуус мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тууштай зүтгэвэл ямар ч боломж бий гэдгийг харуулсан сайхан жишээ болж байна. Энэхүү түүх нь Монголын залууст ч гэсэн урам зориг өгөх биз ээ.