Олон улсын зах зээлд хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгдөж, технологийн салбараас татгалзаж эхэллээ. Үүний оронд биофармацевтикийн буюу эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалтын аюулгүй бүс болж байна.
Баасан гарагийн байдлаар AbbVie, Eli Lilly болон Johnson & Johnson зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрэх хандлагатай байна. Эдгээр компаниуд нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан биофармацевтикийн аварга корпорациуд юм.
Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын биофармацевтикийн салбарыг эргэн сонирхож буйг илтгэх томоохон дохио болж байна. Технологийн салбараас гарч буй хөрөнгийн урсгал ийнхүү эрүүл мэндийн салбарын хувьцаанууд руу чиглэж байгаа нь хөрөнгийн зах зээлийн өнөөгийн гол онцлог болон ажиглагдаж байна.