Видео тоглоомын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолчдын нэг Бобби Принс 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр 90-ээд оны тоглоомын соёлыг тодорхойлсон олон арван хит бүтээлийн ард байсан эрхэм юм.
Бобби Принс нь ялангуяа "id Software" компанийн бүтээлүүд болох "Wolfenstein 3D", "Duke Nukem 3D" болон бүх цаг үеийн хамгийн алдартай тоглоомуудын нэг "Doom"-ийн хөгжмийг зохиосноороо тоглоом сонирхогчдын дунд домог болон үлдсэн билээ. Түүний "Doom" тоглоомд зориулан бүтээсэн хөгжим нь зөвхөн тоглоомын салбарт төдийгүй хөгжмийн урлагт үнэлэгдэж, энэ оны тавдугаар сард АНУ-ын Конгрессын номын сангийн Үндэсний бүртгэлд (National Recording Registry) бүртгэгдсэн нь түүний бүтээл хэр зэрэг өндөр ач холбогдолтойг баталсан юм.
Түүний хөгжим нь 90-ээд оны PC тоглоомуудын дуугаралтын хэм хэмжээг тогтоож, тоглогчдод айдас, эрч хүч, адреналиныг зэрэг мэдрүүлдэг онцлогтой байв. Өнөөдөр бидний тоглож буй орчин үеийн тоглоомуудын хөгжмийн суурийг тавилцсан Бобби Принсийн өв соёл хойч үеийн хөгжмийн зохиолчдод үргэлж үлгэр дуурайл болон үлдэх нь гарцаагүй.
Цахим тоглоомын хөгжмийн ертөнцөд асар их хувь нэмэр оруулсан түүнийг дурсан санах олон мянган шүтэн бишрэгчид болон тоглоом хөгжүүлэгчид эмгэнэл илэрхийлсээр байна.