Бидний амьдарч буй өнөө цаг үед ирээдүйн талаарх тодорхойгүй байдал ихсэж байна. Энэ нь ажлын байрны ирээдүй, олон улсын бизнесийн хамтын ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм.
Ялангуяа хиймэл оюун ухаан (AI) ажлын ирээдүйд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа нь хүмүүсийн санааг зовоож байна. Үүнээс гадна дэлхий дахинд үүсээд буй тогтворгүй байдал нь компаниудын олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах боломжийг улам бүр хүндрүүлж байна. Эдгээр хүчин зүйлс нь шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан таамаглахад бэрхшээл учруулж байгаа билээ.
Ирээдүйн талаарх түгшүүр, санаа зовиур нь хүний анхаарлаа төвлөрүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг. Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, ийм нөхцөл байдалд ажлын бүтээмжээ хадгалах нь чухал асуудал болоод байна. Үүнийг даван туулахын тулд гурван төрлийн стратеги хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хэдийгээр ирээдүй тодорхойгүй байгаа ч тайван байдлаа хадгалж, ажлаа үргэлжлүүлэн хийх нь энэ цаг үед хамгийн чухал алхам юм.