Холливудын нэрт жүжигчин Том Харди урлагийн өөр нэгэн салбарт хүч сорихоор болжээ. Тэрээр CZARFACE хамтлагтай хамтран шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан байна.

Том Харди реп хөгжмийн ертөнцөд "Frankie Pulitzer" буюу "Face Puller" гэх тайзны нэрээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэрээр реп хийх чадвараараа олны анхаарлыг татаад байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Brothers Grimm" нэртэй шинэ сингл дуугаа сонсогчдод хүргэлээ.

CZARFACE нь хип хоп ертөнцөд танигдсан хамтлаг бөгөөд Том Хардигийн реппер дүртэй хэрхэн хорших нь олон нийтийн сонирхлыг татаж байна.