АНУ-ын Трампын засаг захиргаа хиймэл оюун ухааны салбарт томоохон алхам хийж, Anthropic компанийн бүтээсэн Mythos 5 технологийг ашиглах зөвшөөрлийг олгосон байна. Anthropic нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч тэргүүлэгч компаниудын нэг юм.

Энэхүү шийдвэрийн дагуу 100 гаруй компани болон төрийн байгууллагууд уг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой болж байна. Зөвшөөрлийн хүрээнд эдгээр байгууллагын Америк бус ажилтнууд ч мөн Mythos 5 загварыг ашиглах эрхтэй гэдгийг эх сурвалжид онцолжээ.