Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси болон поп од Тейлор Свифт нарын харилцаа олны анхаарлыг татсаар байна. Тэгвэл тамирчны эцэг Эд Келси хүүгээ алдарт дуучин бүсгүйтэй гэрлэхийг харахдаа маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.

Эд Келси хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тейлор Свифтийг "жинхэнэ хөрш айлын охин шиг" энгийн нэгэн хэмээн тодорхойлсон байна. Тэрээр дуучин бүсгүйг өөрийн нөгөө бэр болох Кайлитай адилхан зан чанартай хэмээн үнэлжээ.

Трэвис Келси нь Америкийн хөлбөмбөгийн "Канзас-Сити Чифс" багийн амжилттай тоглодог тамирчин бөгөөд Тейлор Свифт нь дэлхий дахинд алдартай поп дуучин юм. Эдгээр хос олны анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд эцэг Келсигийн хувьд Тейлор Свифтийг гэр бүлийнхээ нэг хэсэг болж байгаад сэтгэл хангалуун байгаа ажээ.