Америкийн алдарт поп дуучин Тэйлор Свифт кантри хөгжмийн нөлөө бүхий уран бүтээлч Алан Жексон-ы сүүлчийн тоглолтын үеэр видео мэндчилгээ илгээсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэрээр уг бичлэгээрээ дамжуулан "Би танд болон бусад уран бүтээлчид, зохиолчдод үзүүлж ирсэн дэмжлэг, урам зоригт тань маш их талархаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Алан Жексон нь кантри хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлч юм.

Гэвч энэхүү видео мэндчилгээг тоглолтын үеэр үзүүлэхэд үзэгчдийн зүгээс холимог хариу үйлдэл иржээ. Зарим хэсэг нь баяр хүргэн уухайлан дэмжсэн бол, нөгөө хэсэг нь эсэргүүцлээ илэрхийлж орилон шуугисан нь тоглолтын талбайд мэдрэгдсэн байна.