Америкийн дуучин, ая зохиогч Тэйлор Свифт (Taylor Swift)-ийн Вена хотод болох гэж байсан “Eras Tour” тоглолтод халдах хуйвалдаанд оролцсон этгээд буруугаа хүлээсэн тухай Billboard мэдээллээ.
Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийн хэн болох, ямар шалтгаанаар ийм үйлдэл хийхээр төлөвлөж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Гэвч түүнийг буруутай гэж үзвэл 20 хүртэлх жилээр хорих ял оноож магадгүй аж.
Тэйлор Свифт нь дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, орчин үеийн поп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг билээ. Түүний “Eras Tour” нь хамгийн их ашиг орлого олсон тоглолтын аялан тоглолтоор нэрлэгдээд байна.
Уг хэрэгтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэх болно.