Америкийн R&B дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч Тэяна Тэйлор Billboard Women In Music 2026 наадмын үеэр Billboard-ын сэтгүүлч Линсди Хэйвенс болон жүжигчин Дрю Афуало нартай уулзаж ярилцлага өгчээ. Billboard Women In Music арга хэмжээ нь хөгжмийн салбарт онцгой амжилт гаргасан эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилготой билээ.

Тэяна Тэйлор энэ үеэр “Visionary Award” буюу “Алсын хараатай эмэгтэй” шагналыг хүртсэн байна. Тэрээр ярилцлагын үеэр энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байгаагаа илэрхийлж, өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн фэнүүддээ талархсанаа дурджээ. Түүнчлэн тэрээр дуучин Дионн Варвиктай хэрхэн дотно нөхөрлөсөн тухайгаа хуваалцаж, Варвикийг өөрийнх нь хувьд үлгэр жишээ болдог хүн гэж онцолсон байна.

Тэяна Тэйлор мөн өөрийн найруулагчийн гараагаа эхлүүлж байгаа тухайгаа дуулгасан. Тэрээр энэ талаар “Миний хувьд найруулагч болно гэдэг бол шинэ сорилт. Би өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж, олон янзын төслүүд дээр ажиллахыг хүсэж байна” гэж хэлжээ.

Тэяна Тэйлор нь өөрийн өвөрмөц стиль, хөгжмийн төрлөөрөө залуучуудын дунд нэр хүндтэй болсон уран бүтээлч юм. Түүнийг Kanye West-ийн G.O.O.D Music-тэй хамтран ажилласнаар олон нийтэд илүү танигдах болсон. Тэрээр “VII” (2014), “K.T.S.E.” (2018), “The Album” (2020) зэрэг алдартай цомгуудаа гаргасан билээ.