АНУ-ын засгийн газрын үед хаагдсан climate.gov сайтын мэдээллийг ашгийн бус байгууллага дахин нээлттэй болголоо. Трампын засаг захиргааны үед хаагдаж байсан тус сайтын бүх агуулгыг Climate.us нэрээр дахин сэргээсэн байна.

Climate.us сайт нь өмнө нь засгийн газрын зүгээс устгасан байсан бүх мэдээлэл, өгөгдлийг бүрэн эхээр нь дахин олон нийтэд хүргэж эхэллээ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээллийн санг дахин ашиглах боломжтой болсон байна.