Их Британийн Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай тэмцэх хандивын аяны хүрээнд томоохон сорилтыг даван туулсан байна. Тэрээр 24 цагийн дотор Их Британийн хамгийн өндөр гурван ууланд авирчээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан шалтгаанаа гүнж тайлбарлахдаа, хорт хавдрын оноштой тэмцэж буй амьдралынхаа туршлагаас хуваалцах, мөн бусдад тусламжийн гараа сунгахыг зорьсон гэжээ. Ханхүү Уильямын гэргий, 44 настай гүнж Кейт өмнө нь тодорхойгүй төрлийн хорт хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж, өдгөө эмчилгээний дараах үе шатанд буюу өвчин нь намжмал байдалд байгаа юм.
Тэрээр хааны гэр бүлийн үүрэгт ажилдаа эргэн орсон хэдий ч өвчин эмгэг нь түүнд болон түүний гэр бүлд хэрхэн нөлөөлж, ямар хүндрэл бэрхшээл учруулсныг илэн далангүй хуваалцсаар ирсэн билээ.