Америкийн инди рок дуучин, ая зохиогч Фийби Брижерс жүжигчин Роберт Паттинсонтой хамтран A24 кино компанийн "Primetime" нэртэй шинэ кинонд тоглох гэж байна. Роберт Паттинсон бол "Twilight" цуврал болон "The Batman" кинонд тоглосноороо дэлхий дахинд танигдсан жүжигчин билээ.
Киноны трейлер цацагдаж эхэлсэн бөгөөд Паттинсоныг "To Catch a Predator" шоуны хөтлөгч Крис Хансены дүрээр харуулж байгаа юм байна. Трейлер дээр Брижерсийн дүр тодорхой харагдахгүй байгаа ч кинонд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Мөн Мэррит Уивер, Скайлер Гизондо, Мэттью Махер, Боким Вүүдбайн нар гол дүрд тоглоно.
"Primetime" кино нь технологийн эрин үеийн хяналт, хувийн нууцын тухай өгүүлэх триллер төрлийн кино байх бололтой. A24 кино компани нь өвөрмөц, чанартай кино бүтээдэгээрээ алдартай бөгөөд энэ удаагийн кино нь ч гэсэн үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.
Киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Фийби Брижерс болон Роберт Паттинсоны шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.