Америкийн нэгэн стример залуу Флоридагийн Эверглейдс намагт шууд дамжуулалт хийж байхдаа матар руу хэд хэдэн удаа гал нээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, хуулийн байгууллагын анхаарлыг татсан байна. Kick бол Twitch болон YouTube-тэй өрсөлддөг, харьцангуй шинэ стриминг платформ юм.
Clavicular хэмээх нэрээрээ олонд танигдсан стример залуугийн энэ үйлдэл нь амьтныг хүчирхийлсэн хэрэгт тооцогдож, хэрэв ял авбал нэлээд хэдэн жилийн хорих ял авах магадлалтай байгаа аж. Флоридад матар нь хамгаалалтад байдаг амьтан бөгөөд тэднийг алах, гэмтээх нь хатуу хуулиар зохицуулагддаг.
Олон нийт түүний үйлдлийг буруушааж, хатуу шийтгэл хүлээлгэхийг шаардаж байгаа бөгөөд энэ хэрэг нь онлайн стриминг хийх үеийн ёс зүй, хүлээх хариуцлагын талаарх хэлэлцүүлгийг дахин өрнүүлж байна. Kick платформ өөрөө энэ хэрэгт ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа ч цаашид контент хяналтаа сайжруулах шаардлагатай болж магадгүй юм.