Диснейн алдарт “Ханна Монтана” киноны дуу болох “Hoedown Throwdown” дахин амилах нь ээ. Энэ удаад уг дууг “Mickey Mouse Clubhouse+” нэвтрүүлгийн багийнхан шинэ тусгай дугаартаа зориулан шинэчилж байна.
Жүжигчин, дуучин Меган Хилтигийн бүтээсэн “Lasso Lucy” дүр нь Микки Маусын багийнхантай хамтран Майли Сайрусын энэхүү сонгодог бүтээлийг дуулах юм. “Country Farm” хэмээх тусгай дугаарт багтаж буй уг үзүүлбэрийг одоо үзэх боломжтой болжээ.
Энэхүү дуу нь анх “Hannah Montana: The Movie” кинонд гарч, олон нийтийн хүртээл болж байсан билээ.