Дэлхий даяар олон сая фэнтэй, Грэммийн шагналт дуучин Харри Стайлс (Harry Styles) дахин нэгэн сонирхолтой бүтээлээр фэнүүдээ баярлууллаа. Тэрээр чих хамгаалах чиглэлээр мэргэшсэн Loop Earplugs компанитай хамтран чихний бөглөөний шинэ загварыг танилцуулсан байна.
Loop Earplugs гэдэг нь хөгжим сонсох, томоохон арга хэмжээнд оролцох үед чихийг хэт чанга дуунаас хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн юм. Харри Стайлсийн хувьд өөрийн "Pleasing" нэртэй амьдралын хэв маягийн брэндээрээ дамжуулан энэхүү хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Шинэ загвар нь Харригийн өнгө төрхийг илэрхийлсэн хоёр өнгөтэй бөгөөд хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэж байгаа нь фэнүүдийн дунд шуугиан тариад байна. Одоогоор Монголд албан ёсоор худалдаалагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч цахим хуудсаар захиалах боломжтой.
Залуусын дунд тренд болж буй дуучны энэхүү шинэ бүтээл нь хөгжимд дуртай, өөрийгөө хамгаалахыг эрмэлздэг хүмүүст зориулсан гайхалтай сонголт болж магадгүй юм.