Харри Стайлс гэхээр залуучууд андахгүй биз ээ. Тэр бол One Direction хэмээх хөвгүүдийн хамтлагаас соло карьер хөөсөн, дэлхийд алдартай Британийн дуучин, жүжигчин билээ. Тэгвэл тэрээр саяхан өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан шинэ клипнийхээ тизерийг дэлгэсэн байна.
“Dance No More” хэмээх энэхүү клип нь түүний “Kiss All the Time. Disco, Occasionally” нэртэй цомгийн гурав дахь клип болох аж. Тийзэрээс харахад Харри Стайлс өөрийн дэгжин хөлөө гайхуулж, фэнүүдийнхээ анхаарлыг ихэд татаж байгаа бололтой.
Клипний тизер цацагдсанаас хойш хэдэн мянган залуус түүнийг магтан сайшааж, ямар гайхалтай клип гарах бол хэмээн тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. Харри Стайлсийн фэнүүд түүний шинэ уран бүтээлийг хүлээж байгаа нь тодорхой байна. Клип хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч, бид уужим.ком сайтаараа дамжуулан та бүхэнд цаг алдалгүй мэдээлэх болно.