Технологийн салбарт гарч буй шинэлэг өөрчлөлтүүд түүхэн хүмүүсийг бидэнтэй дахин уулзуулах боломжийг олгож байна. Mashable сайтын мэдээлснээр, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоныг хиймэл оюун ухаан (AI)-тай хослуулан, түүнтэй асуулт хариулт өрнүүлэх боломжтой болжээ.

Энэхүү төсөл нь хиймэл оюун ухааныг түүхэн хүний дүр төрх, үзэл бодолтой нэгтгэсэн сонирхолтой туршилт болсон байна. Олон нийтийн дунд хиймэл оюун ухааныг түүхэн хүмүүстэй холбох нь хэр оновчтой вэ гэсэн эргэлзээ байдаг ч, уг төслийн үр дүн нь хүлээлтээс давж, тийм ч муу биш хэмээн үнэлэгдэж байна.

Одоогоор хэрэглэгчид хийнэл оюун ухааны тусламжтайгаар АНУ-ын анхны ерөнхийлөгчөөс өөрсдийн сонирхсон асуултуудаа асуух боломжтой болсон бөгөөд энэ нь түүхэн мэдээлэлтэй харилцах шинэ хэлбэрийг бий болгож байна.