Дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгч Ford компани технологийн шинэчлэл хийх явцдаа томоохон алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Тус компани өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвхөн хиймэл оюун ухаан (AI) ашиглах нь хангалтгүй гэдгийг ойлгосон байна.
Компанийн зүгээс "Бид хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр л өндөр чанартай бүтээгдэхүүн гарна гэж эндүүрч байжээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү алдаатай төсөөллийн улмаас Ford компани өмнө нь ажиллаж байсан, салбартаа олон жилийн туршлагатай "сахалтай" инженерүүдээ буюу ахмад үеийн мэргэжилтнүүдээ эргүүлэн ажилд авч эхэлсэн байна.
Орчин үеийн технологид хэт найдах нь үйлдвэрлэлийн чанарт хэрхэн нөлөөлж болохыг харуулсан энэ үйл явдал нь технологийн салбарт томоохон сургамж болж байна. Ford компанийн хувьд автоматжуулалт болон хүний оюун ухааныг хослуулах нь чанартай бүтээгдэхүүн гаргахад илүү үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой.