Дэлхийн санхүүгийн үйлчилгээний UBS группын судалгааны баг технологийн зах зээл дэх өөрчлөлтийн талаар шинэ дүгнэлт гаргажээ. Тэдний үзэж буйгаар, хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцийн салбарын үнэ цэнийн өсөлт нь технологийн салбарын томоохон "hyperscaler" компаниудын өсөлтөөс илт давуу байх төлөвтэй байна.
Судалгааны үр дүнгээс харахад, хиймэл оюун ухааны дэд бүтцийн салбарт бий болох үнэ цэнэ ирэх дөрвөн жилийн хугацаанд 600 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Харьцуулж үзвэл, үүлэн тооцоолол болон дата төвийн үйлчилгээгээрээ зах зээлийг тэргүүлэгч "hyperscaler" компаниудын өсөлт энэ хугацаанд 100 хувь байх төлөвтэй байна.
UBS-ийн шинжээчид энэхүү өөрчлөлтийг "ер бусын" (extraordinary) хэмээн тодорхойлсон байна. Энэхүү дүгнэлт нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд хиймэл оюун ухааныг дэмжих дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүд нь технологийн салбарын хөгжлийн гол хөдөлгүүр болж байгааг харуулж байна.