Сүүлийн үед дэлхийн санхүүгийн зах зээлийн хөдөлгөх гол хүч нь хиймэл оюун ухааны (AI) салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт болоод байсан билээ. Гэвч энэ эрч хүч саарч эхэлж болзошгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна.

Тодруулбал, хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг оптик болон санах ойн технологийн хувьцаанууд уналтад орж эхэллээ. Энэ нь тус салбарын тоног төхөөрөмжийн худалдаа болон хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний саадтай тулгарч байгааг харуулж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, зах зээлийн өсөлтийг тэтгэж байсан AI-ийн зарцуулалт удаашрах эрсдэлтэй байгаа нь ийнхүү хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж байна. Одоогоор энэ салбарын ирээдүйн төлөв байдал болон хөрөнгө оруулалтын урсгал хэрхэн өөрчлөгдөх нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.