Технологийн хурдацтай хөгжил, тэр дундаа хиймэл оюун ухааны эрин үед ажлын байрны өөрчлөлт зогсолтгүй үргэлжилж байна. Энэхүү нөхцөл байдалд дасан зохицохын тулд өнөөгийн компаниуд тодорхой алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Entrepreneur сэтгүүлд онцолжээ.

Ажлын байрыг шинэчлэх нь

Байгууллагууд ажлын байрны шинж чанар хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг тасралтгүй ойлгох нь нэн тэргүүний ажил болоод байна. Зөвхөн ажиглаад зогсохгүй, тухайн өөрчлөлтийг байгууллагынхаа стратегид нийцүүлэн ажлын байрны бүтцийг дахин төлөвлөх нь чухал юм.

Хэрэгжүүлэх үйл явц

Зөвхөн онолын түвшинд бус, олж авсан мэдээлэл, ойлголтоо бодит үйлдэл болгон хувиргах нь ажлын байрны өөрчлөлтийн гол түлхүүр юм. Энэхүү үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 5 шатлалт алхмыг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр алхмууд нь компаниудад ирээдүйн ажлын байрны шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад чиглэгдэнэ.