АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Кевин Варш хөрөнгийн зах зээлийн төлөөлөгчдөд хандан чухал байр сууриа илэрхийллээ. Тэрээр хөрөнгө оруулагчдыг Холбооны нөөцийн сангаас ирээдүйн хүүгийн өөрчлөлтийн талаарх дохио, чиглэл хайхаа зогсоохыг уриалсан байна.
Кевин Варш ирэх долдугаар сард бодлогын хүүг өсгөх эсэх талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл, дохио өгсөнгүй. Үүний оронд тэрээр хөрөнгө оруулагчдыг зах зээлийн таамаглалд тулгуурлахаас илүүтэйгээр эдийн засгийн бодит мэдээлэлд анхаарлаа хандуулж, дүн шинжилгээ хийхийг санууллаа.
Түүнчлэн, Холбооны нөөцийн сангийн тэргүүн өөрийн байр суурийг дахин илэрхийлж, төв банкны үйл ажиллагааг урьдчилан таамаглах боломж олгодог гэгддэг "forward guidance" буюу ирээдүйн чиг хандлагыг урьдчилан зарлах арга барилд дургүй гэдгээ дахин онцолсон байна. Энэхүү мэдэгдэл нь Уолл Стритийн хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын шийдвэрийг хүлээх хандлагад томоохон өөрчлөлт орохыг дохиолж байгаа юм.