АНУ-ын алдартай зугаа цэнгэлийн суваг болох E!-ийн үүсгэн байгуулагч Ларри Неймер VidCon арга хэмжээний үеэр Холливудын кино болон контент үйлдвэрлэлийн чиглэлийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Тэрээр Холливудын салбар одоог хүртэл контентоо буруу дэлгэцэнд зориулан бүтээж байна хэмээн үзэж байна.

Ларри Неймерийн хэлснээр, зугаа цэнгэлийн салбарын ирээдүй нь зөвхөн салбарын уламжлалт хэв маягийг дагах бус, харин үзэгчдийн бодит зан төлөвийг ажиглаж, тэдний хэрэглээнд нийцсэн шийдвэр гаргах чадвартай компаниудын гарт байна. Тэрээр үйлдвэрлэгчдийг хуучирсан арга барилаа орхиж, үзэгчдийн дэлгэцийн хэрэглээ өөрчлөгдөж буйг хүлээн зөвшөөрөхийг уриаллаа.