Холливудын хамгийн эрэлттэй дууны багш нарын нэг Эрик Ветро Billboard-ийн "Billboard On The Record" нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцлоо. Тэрээр дэлхийн хэмжээний алдартнуудын хоолойг хөгжүүлэх үйл явцынхаа талаар хуваалцсан байна.
Эрик Ветро нь хөгжмийн салбарын томоохон одод болох Ариана Гранде, Шон Мендес, ROSÉ нартай хамтран ажилладаг туршлагатай нэгэн юм. Мөн тэрээр зөвхөн дуучид бус, жүжигчдийн дууны дасгалжуулагчаар ч ажилладаг. Түүний шавь нарын дунд Тимоти Шаламе, Анжелина Жоли, Остин Батлер зэрэг Холливудын алдартай жүжигчид багтдаг.
Энэ удаагийн нэвтрүүлгээр дамжуулан үзэгчид Эрик Ветрогийн одуудыг хэрхэн бэлтгэдэг, тэдний хоолойг хөгжүүлэхэд ашигладаг өвөрмөц арга барилтай илүү ойроос танилцах боломжтой болж байна.