Өнөөгийн дижитал орчинд олон нийтийн сүлжээнд хүчтэй дэлгэрсэн трендүүд хурдан хугацаанд хуучирч, мартагддаг. Тэгвэл бүтээлч салбарт ажиллаж буй хүмүүс хэрхэн урт хугацаанд тогтвортой амжилтад хүрэх вэ?
Entrepreneur сэтгүүлд мэдээлснээр, жинхэнэ тогтвортой байдал нь алгоритмын дарамт шахалтад автахгүй байхаас эхэлдэг ажээ. Олон нийтийн сүлжээнд түгээмэл ажиглагддаг алгоритмын шаардлагад нийцүүлэх гэж яарахын оронд стратегийн хувьд чимээгүй байх, өөрийгөө хязгаарлах, мөн сэтгэл хөдөлгөм, чанартай бүтээл туурвих нь илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэт олон давтамжтай, түр зуурын тренд дагасан контентууд нь богино хугацааны шуугиан авчирдаг ч, урт хугацааны карьерын суурийг тавьж чаддаггүй. Харин бодлоготой, тэвчээртэй хандаж, хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц бүтээлч ажлыг хийх нь аливаа вирал үзэгдлээс илүү удаан хугацаанд үнэ цэнээ хадгалдаг болохыг уг мэдээлэлд онцолжээ.