Paramore гэх поп-панк хамтлагаараа Монголын залуусын дунд танигдсан Хэйли Уильямс (Hayley Williams) Америк болон Латин Америкийн орнуудаар аялан тоглолтоо хийхээр болсноо зарлалаа. Тэрээр энэ удаагийн тоглолтоороо өөрийн бие даасан уран бүтээлүүдээс гадна “гайхалтай гэнэтийн бэлгүүд”-ийг үзүүлэгчдэд бэлдэж байгаа гэнэ.

Түүний аялан тоглолтод Magdalena Bay, Annie DiRusso, Rico Nasty зэрэг уран бүтээлчид оролцож, үзэгчдийг халаах юм байна. Хэйли Уильямс Paramore хамтлагийн гоцлол дуучин төдийгүй, бие даасан уран бүтээлээ туурвидаг бөгөөд 2020 онд “Petals for Armor”, 2021 онд “Flowers for Vases / Descansos” цомгоо гаргасан билээ.

Тоглолтын тов, байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй зарлах болно. Хэйли Уильямсийн фэнүүд энэхүү тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.