Хятад улсаас АНУ руу экспортолж буй ногоон эрчим хүч болон батерейны бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн үед эрчимтэй өсөж байна. Энэхүү өсөлт нь Америкийн хиймэл оюун ухааны (AI) салбарын хурдацтай тэлэлтээс үүдэлтэй эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой юм.
Үүнээс гадна, худалдааны хурцадмал байдал зөөлөрч байгаа болон Ираны дайнтай холбоотой эрчим хүчний аюулгүй байдлын болгоомжлол нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээлийн эрэлтийг өсгөж байна. Гаалийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, өнгөрсөн сард Хятадаас АНУ руу гаргасан экспортын бүтээгдэхүүнүүд дотроос эрчим хүчтэй холбоотой бараа бүтээгдэхүүнүүд хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Тухайлбал, угсараагүй фотоволтайк буюу нарны эрчим хүчний эсийн экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 346 хувиар өсөж, 39.96 ам.долларт хүрсэн байна.