Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн ДАШТ нь зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй дэлхий дахиныг нэгтгэсэн соёлын том арга хэмжээ байдаг. Энэхүү баярыг илүү утга төгөлдөр болгодог зүйл бол яах аргагүй тэмцээний сүлд дуунууд юм. Хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй Billboard сэтгүүл 1990 оноос хойш FIFA-гийн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бүх сүлд дууг эрэмбэлж, хамгийн шилдэг бүтээлүүдийг нэрлэжээ.

Жагсаалтад Рики Мартины "The Cup of Life" (1998), Шакирагийн "Waka Waka" (2010) зэрэг дэлхий даяар түгсэн хит дуунууд багтсан байна. Эдгээр дуу нь зөвхөн хөлбөмбөгийн талбайд эгшиглээд зогсохгүй, тухайн үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж, хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд хоногшсон байдаг. Billboard-ын шинжээчид дууны аялгуу, үг, тэмцээний уур амьсгалыг хэрхэн илэрхийлж буй байдал болон олон улсын нөлөөллийг харгалзан үзэж энэхүү эрэмбийг гаргасан байна.

Хөлбөмбөг сонирхогч залуусын хувьд энэхүү жагсаалт нь өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээхээс гадна, хөгжим ба спортын салшгүй холбоог дахин нэг сануулж байна. Таны хувьд ДАШТ-ий түүхэн дэх хамгийн шилдэг сүлд дуу юу вэ? Billboard-ын гаргасан энэхүү жагсаалттай танилцаж, өөрийн дуртай дуу хэддүгээр байранд орсныг шалгаарай.