Хөрөнгө оруулагч Чамат Палихапития хиймэл оюун ухааны (AI) салбарт чиглэсэн шинэ стартапыг үүсгэн байгуулснаа зарлалаа. Тэрээр уг төсөлдөө 135 сая ам.долларын А цуврал (Series A) санхүүжилтийг татаж чадсан байна.
Технологийн салбарын хөрөнгө оруулагчдын зүгээс хиймэл оюун ухаан ашиглан код бичих стартапуудыг дэмжих сонирхол өндөр хэвээр байгаа нь энэхүү санхүүжилтээс харагдаж байна. Чамат Палихапития нь өөрөө хөрөнгө оруулагч гэдгээрээ олонд танигдсан нэгэн бөгөөд энэ удаад стартапынхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашихаар болжээ.
Одоогоор хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны код бичих чиглэлийн төслүүдэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэхүү стартап нь зах зээлийн энэхүү эрэлт хэрэгцээг даган гарч ирж буй томоохон төслүүдийн нэг болж байна.