Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Чарли XCX өөрийн шинэ цомгийн талаарх мэдээллээ хуваалцлаа. Тэрээр удахгүй гарах шинэ уран бүтээлүүддээ хэнтэй хамтарч байгаагаа нууцлан, шүтэн бишрэгчдээ гайхшруулахаар зэхэж байна.
Дуучин бүсгүй энэхүү хамтарсан уран бүтээлийн талаар ярихдаа “Хэн болохыг нь тааж чадахгүй гэдэгт би бүр мөрийцөхөд ч бэлэн байна” хэмээн онцолжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь сонсогчдын дунд хүлээлтийг үүсгээд байгаа юм.
Одоогоор уг хамтрагчийн нэр болон цомгийн дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.