Америкийн Техас мужийн Остин хотноо жил бүр зохион байгуулагддаг Остин Сити Лимитс (Austin City Limits) хөгжмийн фестиваль 2026 онд 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэхүү түүхэн жилийн фестивальд дэлхийд нэр хүндтэй олон уран бүтээлчид оролцохоор болсон талаар Billboard сэтгүүл мэдээллээ.
Фестивалийн хэд хэдэн өдрийн хөтөлбөрийг Чарли Экс Си Экс (Charli XCX), Рүфүс Дю Сол (Rüfüs Du Sol), Твенти Уан Пайлотс (Twenty One Pilots), Лорд (Lorde) болон Скриллекс (Skrillex) нар тэргүүлэхээр болжээ. Чарли Экс Си Экс бол Английн дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр танигдсан. Рүфүс Дю Сол бол Австралийн электроник хөгжмийн хамтлаг юм. Твенти Уан Пайлотс бол Америкийн альтернатив рок хамтлаг, Лорд бол Шинэ Зеландын дуучин, Скриллекс бол Америкийн электрон хөгжмийн продюсер билээ.
Мөн Kings of Leon, The XX, Turnstile, Lola Young, Geese зэрэг олон уран бүтээлчид энэхүү фестивальд оролцоно. Фестиваль 10-р сарын 2-4 болон 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Залуус та бүхэн ирэх жилийн наадмын талаарх мэдээллийг цаг тухайд нь авч байгаарай.