Орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, зоригтой шийдлүүдээрээ ялгардаг дуучин Чарли Экс Си Экс /Charli XCX/ шинэ цомгоо гаргахаар зэхэж байгаа тухайгаа зарлалаа. Тэрээр энэ удаад өөрийн хэв маягийг эрс өөрчилж, “рок” стилийн цомог гаргахаар шийдсэн байна.
Чарли Экс Си Экс нь Британийн дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд “Boom Clap”, “Boys”, “1999” зэрэг хит дуугаараа дэлхий даяар алдартай. Тэрээр поп хөгжмийн тренд тодорхойлогчдын нэг гэгддэг.
Түүний шинэ цомог ямархуу байх бол гэдэгт фэнүүд нь маш ихээр хүлээлттэй байгаа бөгөөд Чарли Экс Си Экс ч тэднийг урамшуулахын тулд “Conversations” нэртэй арга хэмжээ зохион байгуулж, цомгийнхоо талаар ярилцаж, фэнүүдийнхээ асуултад хариулах гэнэ. Энэхүү арга хэмжээ нь түүний шинэ цомгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахад туслах болно.
Чарли Экс Си Экс-ийн шинэ цомог нь түүний урьд өмнө гаргаж байсан цомгуудаас тэс өөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Рок хөгжимд дуртай залуустаа зориулаад энэ мэдээг хүргэж байна.