Холливудын алдарт жүжигчид болох Анн Хэтэвэй (Anne Hathaway), Мэрил Стрип (Meryl Streep) нарын гол дүрд нь тоглосон “Чөтгөр Прада Өмсдөг” (The Devil Wears Prada) киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. 2006 онд нээлтээ хийж, олон сая үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн энэхүү киноны үргэлжлэл нь фэнүүдийг баярлуулахаас гадна сэтгүүл зүйн салбарт гарсан өөрчлөлтүүдийг харуулах зорилготой байгаа гэнэ.

“Rolling Stone” сэтгүүлд бичсэнээр, “Чөтгөр Прада Өмсдөг 2” нь зүгээр нэг зугаацуулах кино биш, харин сэтгүүл зүйн салбар 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах чухал мессежтэй кино аж. Кино шүүмжлэгчид энэ киног фэнүүдийн хүсэн хүлээлтэд нийцэхүйц, зугаатай байхын зэрэгцээ сэтгүүл зүйн орчин үеийн асуудлуудыг хөндсөн гэж үзэж байна.

Анн Хэтэвэй, Мэрил Стрип нарын гайхалтай тоглолт, загварлаг дүр төрх, хурц үйл явдлууд нь залуу үзэгчдийг байлдан дагуулж, сэтгүүл зүйн салбарт гарсан өөрчлөлтүүдийг ойлгуулахад туслах болно гэдэгт итгэлтэй байна.