Колумбийн поп од Шакира хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын хэмжээний дуу гаргах тал дээр хаан гэдгээ дахин батлах гэж байна. Тэрээр 2026 оны FIFA Дэлхийн Аваргын албан ёсны дуу болох “Dai Dai”-г Нигерийн афробэатс од Бурна Бойтой хамтран дуулахаар болсноо саяхан цахим хуудсаараа дамжуулан зарлажээ. Шакира Дэлхийн Аваргын хөлбөмбөгийн дууны хаан гэдгээрээ алдартай бөгөөд түүний 2010 оны ДАШТ-ий “Waka Waka (This Time for Africa)” дуу нь дэлхий даяар хит болж, одоог хүртэл хөлбөмбөгийн фанатуудын дунд хамгийн дуртай дуунуудын нэг хэвээр байна.
Шакирагийн шинэ дууны teaser цацагдсан бөгөөд фэнүүд нь дууны хэмнэл, аяыг сонсоод маш их хүлээлттэй байгаагаа илэрхийлж байна. Бурна Бой Африкийн хөгжмийн ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлж буй уран бүтээлч бөгөөд түүний Шакиратай хамтарсан дуу нь дэлхий дахинд хит болох магадлалтай.
2026 оны Дэлхийн Аварга Америк, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах бөгөөд энэ нь түүхэнд хамгийн том Дэлхийн Аварга болох юм. Шакирагийн дуу энэ том үйл явдлыг угтан дэлхий даяар хөлбөмбөгийн фанатуудын сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй.