Технологийн мэдээллийн томоохон сайт болох Mashable-ийн баг зах зээл дээрх олон арван чихэвчийг туршиж, идэвхтэй дуу чимээ дарах (ANC) технологи бүхий шилдэг 8 загварыг онцолжээ.
Шуугиан дарах технологи хэрхэн ажилладаг вэ?
Бүх төрлийн дуу чимээ тусгаарлагч чихэвч тодорхой хэмжээнд идэвхгүй (passive) даралттай байдаг. Чих бүрхдэг томоохон чихэвчүүд чихийг бүхэлд нь халхалж гаднын чимээг хаадаг бол жижиг утасгүй чихэвчүүд дууг шууд чихний суваг руу дамжуулдаг байна. Тиймээс эдгээр нь орчны чимээг багасгахын тулд идэвхтэй дуу чимээ дарах (ANC) цахим процесст илүү найдаж ажилладаг аж.
Энэ технологи нь чихэвчний дотоод микрофоноор хүрээлэн буй орчны дууг хүлээн авч, түүнийг эсрэг долгионоор саармагжуулах замаар ажилладаг. Заримдаа хэрэглэгчдэд сулхан дүнгэнэх чимээ сонсогддог нь энэ технологи ажиллаж буйн илрэл бөгөөд шилдэг загваруудад ийм чимээ гарах ёсгүй гэж үзжээ.
Тав тух ба шинэ сонголтууд
Чихэвч бүрийн хийц өөр бөгөөд зарим нь чихэнд таарахгүй байх эсвэл эвгүй мэдрэмж төрүүлэх нь бий. Туршилтын явцад Bose брэнд хамгийн тав тухтай загваруудыг санал болгож буйг тэмдэглэсэн байна. Гэхдээ зах зээл дээр зөвхөн Bose эсвэл Sony-гоор хязгаарлагдахгүй олон төрлийн шилдэг брэнд бий.
Түүнчлэн есдүгээр сарын сүүлээр Bose брэнд 99 ам.долларын үнэтэй дуу чимээ дарагчтай утастай чихэвч (Noise Cancelling Wired Earbuds) худалдаанд гаргасан юм. Mashable-ийн худалдааны дэд редактор Миллер Керн уг бүтээгдэхүүний үзүүлэлтийг урьдчилсан байдлаар эерэг үнэлсэн бөгөөд тэд энэхүү утастай загварыг ч мөн шилдэг жагсаалтад өрсөлдөх боломжтой эсэхийг үнэлэхээр төлөвлөж байна.